Мэргэжлийн сүмогийн Нагоя башё талдаа орлоо. Эхний найман өдрийн байдлаар их аварга Хакүхо, озэки Котошёогикү, маэгашира Такаясү нар найман ялалттай тэмцээнийг тэргүүлж байгаа бол нэг унаатай ёкозүна Какүрюү нэхэж явна. Тэмцээний найм дахь өдөр буюу өчигдөр Их аварга Хакүхо Египетийн Оосүнаарашиг давлаа. Оосүнаараши сүмогийн 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж, 71 дэх аварга Какүрюү М.Анандыг даваад байсан юм.
Жюүрёод Ичиниожёо А.Ичинноров амжилттай барилдаж, найман өдрийн дараах байдлаар найман даваатай ганцаараа тэргүүлсэн хэвээр байна. Тэрээр найм давахдаа Монголынхоо Асасэкирюү, Шёотэнро нарыг ялаад байна. Түүний араас Таканоива А.Баасандорж, Точиношин нар долоон даваа, нэг унаатай нэхэж буй.
Энэ жил 21 настай Ичиниожёо өнгөрсөн сард анх удаа жюүрёод барилдаж, түрүүлсэн. Тэрээр Мэргэжлийн сүмод ороод гурван тэмцээнд барилдаад жюүрёод түрүүлсэн Миябияма, Эндотой зэрэгцсэн түүхэн амжилтын эзэн болсон юм. Ичиниожёо А.Ичинноров ийнхүү нэгэн шинэ үеийн бөх гарч буйг харуулж байна. Ичиниожёо А.Ичинноров Архангай аймгийн харьяат аж.
Ч.БОЛ