Эрчүүдийн анхаарал хувиарлалт эмэгтэйчүүдийнхээс харьцангуй бага байдаг. Хөгжим дугарч байхад ажлаа хийж байсан эрэгтэй хүний анхаарал хурдан сарних бөгөөд тэд нэгэн зэрэг олон хүмүүстэй харилцаж чаддаггүй. Харин эрэгтэй хүний эдгээр төрөхлийн шинж, онцлогуудыг зарим эмэгтэйчүүд ойлголгүй өөрийг нь тоохгүй байна гэх зэргээр гомдоллож харилцаандаа асуудал үүсгэдэг. Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүү нарийн сонсголтой байдаг байна. Түүнээс гадна эмэгтэй хүний тархи дуу чимээг амархан ангилж салгаж чадах бөгөөд тэрнийгээ аль алийг нь зэрэг хүлээж авч чаддаг байна. Үр дүнд нь хүнтэй ярьж байх үедээ хажууд байгаа хүмүүсийн ярианаас нэг ч үг өнгөрөөлгүй сонсож чаддаг. Энэ чадвар нь эрэгтэй хүнд бол маш сул, аль нэг мэдээллийн урсгалд анхаарлаа хандуулсан үедээ зэрэгцээ мэдээлэл хүлээж авч бараг чаддаггүй байна.