Хүний сэтгэлийн хамгийн нандин мэдрэмжүүд тодорч, мартагдашгүй аялалын эрэлд гардаг нарлаг зуны энэ л өдрүүдэд “Соронз” сэтгүүлийн шинэхэн дугаар аяны богцонд тань “амт” нэмэн танд хүрч байна.
Шинэ дугаарын эхний хуудаснаас “төхөөрсөн” гэртээ төрийн тэргүүнээр Алдарт эхийн одон зөөлгөдөг авхай хэн болохыг, Хүй долоон худгаар хөндлөн гулд давхиж, Ерөнхийлөгчтэй зиндаархсан Н.Номтойбаярын морьтой баярласан агшин, МАН-ын дарга М.Энхболдын охин Э.Хуланд улсын баяртай зэрэг ирсэн ханийн тэнгэр зэрэг нүд бүлтийж, чих дэлдийм онц сонирхолтой мэдээ мэдээллүүдийг унших болно. Үүгээр ч зогсохгүй баяр наадмын өдрүүдэд өнгө нэмсэн хээнцэр хатагтай нарын нүд баясгам гоёлууд, төрийн тэргүүдийн талцсан гоёл гээд хуудас бүр цаг үеийн хамгийн сонирхолтой папараци зургуудаар дүүрэн байгаа. Түүнчлэн “Фортуна” Н.Батбаярын охины зүү орох зайгүй өндөр хамгаалалттай хуримын сурвалжлага, экс ерөнхийлөгч Н.Багабандийн ач хүүдээ шивнэсэн титэм үг, мисс Д.Ариунцэцэг Францаас Төрийн ордонд газардах болсон шалтгаан, мөнхийн залуу хатагтай топ модель Э.Одгэрэлийг болзоонд урьсан бөх зүрхтэн хэн байв зэрэг зугаатай зуны бөөн бөөн сенсаациудаа дэлгэж байна. Мөн “алтны магнат” Ц.Мянганбаяр хямралд орж, ард түмний хоолыг амтархах болсон тухай, “MCS”-ийн Л.Элдэв-Очирын олны нүднээс нуусан наран гэрэлтэх охин Э.Золзаяагийн бие давхар агшин, “Женко” Х.Баттулгыг мэлмэрүүлдэг отгон гүнж Б.Номингийн аавдаа эрхлэх мөч зэрэг урд өмнө олны хараанд өртөж байгаагүй танхил гүнжүүдийг дурандлаа. Азийн топ баячуудтай зиндаархдаг “Макс”-ын ах дүүсийн сая сая доллар цацсан тансаг хурим, жирийн жолоочийн хүүгээс тэрбумтан болсон Т.Ганболдын “Жаазгүй түүх” гээд хуудас бүр таныг соронздох болно. Дэлхийн тайзнаа хэдийнэ үнэлэгдсэн, өвөрмөц төрх, өөртөө итгэлтэй басхүү хээгүй загвар өмсөгч Д.Норагийн илэн далангүй яриа, уншигч бүсгүйчүүдийн байнга саналаа ирүүлж, сонирхолд багтдаг “Сэтгэлзүй”, “Эрүүл мэнд”, “New choice” булангууд ч сонирхолтой мэдээллээр баяжигдан хүрч байгаа билээ. Цаг үеийн хамгийн дуулиант мэдээллүүдийг багтаасан “Соронз” сэтгүүлийн шинэхэн дугаар зугаатай зуны өөр нэг өнгө болон тантай хамт байна гэдэгт итгэлтэй байна.
“Соронз” таныг соронз мэт татах болно!
Хэвлэлийн эрх чөлөө бол ард түмний эрх чөлөө мөн!