Өнөөдөр нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Төвийн нутгийн хойд хэсгээр, зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 19-24 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 29-34 градус, баруун зүгийн нутаг, говийн нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 22-24 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр бороо орно. Өдөртөө нутгийн хойд хэсгээр үүлшиж, дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 10-15 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө бүх нутгаар 25-30 градус дулаан байна.
2014 оны 7 дугаар сарын 20-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүрголын усны түвшин өмнөх өдрүүдэд хоногт 15-30 см нэмэгдэж, үерийн түвшинд дөхсөн бол Хангай нурууны өврийн Шаргалжуут, Онги-Уянга голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 25 см-ээр нэмэгдэж, үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна. Мөн Алтай нуруунаас эхтэй Ховд, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 20-30 см, Хэнтэй нурууны баруун хажуугийн Туул голын адаг болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол Ялалт баг орчимд үерийн аюултай түвшинг 5-15 см давсан хэвээр мөн Хангай нурууны өврийн Таац-Нарийнтээл орчим үерийн түвшинг давсан байна. Иймд дээрх гол мөрний сав газар болон дагуух хот, суурин газрын оршин суугч, малчид, нийт ард иргэдийг амралт, аялал зугаалга, аж ахуйн үйл ажиллагаа явуулахад үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна. Мөн түүнчлэн баталгаат зам, гүүрээр зорчиж, гарамгүй газраар автомашинтай гол гатлахгүй, бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй голын эрэг орчимын газар тоглуулахгүй байх, цаашлаад голд сэлж амь насаа алдахаас сэргийлж анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.