Хамгийн нөлөө бүхий эмэгтэй улстөрч ойгоо тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2014.07.19-нд нийтлэгдсэн

Хамгийн нөлөө бүхий эмэгтэй улстөрч ойгоо тэмдэглэв

Ангела Меркель 1954 оны долдугаар сарын 17-нд Гамбург хотноо лютеран шашины лам, багш эмэгтэйн гэр бүлд төржээ. Тэр жилдээ эцэг нь нэгэн сүмийн лам болж, тэднийх Зүүн Германы Квитцов гэх жижиг хотод ирэв. Хожим тэдний гэр бүл Берлины ойролцоох Темплин хотноо суурьшжээ.

 

Ангела Меркель дунд сургуулиа алтан медальтай төгсөөд 1973-1978 онуудад Меркель Лейпцигийн  их сургуулийн физикийн факультетад суралцав. Дараа нь БНАГУ-ын Шинжлэх ухааны академийн  физик-химийн  хүрээлэнд 1990 он хүртэл ажиллажээ.

 

Меркель 1980-аад оны сүүлчээр улс төрд орон 1989 онд "Ардчилсан цөмрөлт" намын гишүүн боллоо. Нам нь тарсны дараа Зүүн Германы Христийн ардчилсан холбоонд (ХАХ) нэгдэв. Герман нэгдсэн тэр жилдээ бүх Германы сонгуулиар ХАХ-ноос бундестагийн депутатаар сонгогджээ. 1990 онд Зүүн Баруун Германы ХАХ бас нэгджээ.

 

Ангела Меркель нь хурдан хугацаанд улс төрийн карьер хийж чадсан Зүүн Германы цөөн хүмүүсийн нэг. Канцлер Гельмут Колийн дэмжлэгтэйгээр 1991 онд тэрээр Засгийн газрын Эмэгтэйчүүд ба залуучуудын асуудал эрхэлсэн сайд болов. 1994-1998 онуудад Хүрээлэн буй орчин, байгаль хамгаалал, цөмийн тогоонуудын аюулгүй байдлыг эрхэлсэн сайдаар ажиллажээ. Меркель намын шугамаараа дээшилж байлаа. 1991 – 1998 онуудад ХАХ намын орлогч дарга, 1993-2000 онуудад Мекленбург-Өмнөд Помераниийн газар нутгийн ХАХ намын ерөнхий нарийн бичгийн дарга хийж байгаад уг намын түүхэнд анхны эмэгтэй даргаар нь 2000 оноос ажиллаж байна. 2002-2005 онуудад бундестагт ХАХ/ХНХ эвслийн жигүүрийг тэргүүлж байсан байна.

 

Ангела Меркелийг 2005 оны арваннэгдүгээр сарын 22-нд  бундестаг Холбооны канцлераар томилон баталжээ. Мөн л тэрээр энэ тушаалыг авсан анхны эмэгтэй улстөрч ба холбооны хамгийн залуу канцлер болсон юм.

 

Түүнийг хамгийн дээд тушаалд байгаа цаг үеэр Ангела Меркелийн чансаа Германд хамгийн өндөр байлаа. Тухайлбал 2007 онд түүнийг  хүн амын 76% дэмжсэн дээд амжилтыг тогтоож байжээ. Өнгөрсөн оны сонгуулиар сонгогчид намыг нь биш Меркелийг дэмжсэн гэж ярьдаг. Тийм ч учраас  орон нутгийн сонгуулиар дэмжлэг муутай байсан ХАХ сонгуульд ялсан юм. Германчуудад түүний ажлын тайван, нухацтай стиль таалагддаг.  Мөн улс төрийн  өрсөлдөгч нартайгаа тохиролцоо хийж чаддаг. Ангела Меркелийн эрх барьж буй үеэр Герман Европтдоо улс төр, эдийн засгийн тэргүүлэх гүрэн болов. Тэрээр Германыг эдийн засгийн хямралаас даруй гарган эдийн засгийн өсөлтийг нь хангаж чадлаа. Меркелийн захиргааны үед тэтгэвэрийн шинэчлэл хийгдэн түүнийг өсгөж чадсан байна.

 

Ангела Меркелийн гавъяа зүтгэлийг үнэлэн 2008 онд Германы дээд шагнал “Гавъяаны одонгоор шагнажээ. Тэр жилдээ Агуу Карлын нэрэмжит олон улсын шагнал хүртсэн дөрөв дэх эмэгтэй болж чадав. Энэхүү шагналыг хямралыг хурдан туулсан зүтгэлээр нь өгсөн байна. Энэ оны тавдугаар сард Forbes сэтгүүлийн дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэйчүүдийн жагсаалтыг найм дахь удаагаа тэргүүлэв.

 

Ангела Меркель англи, орос хэлийг эзэмшсэн. Дуурьт дуртай. Хобби нь хоол унд бэлтгэх болон цэцэрлэгчийн ажил. Түүний нөхөр нь химийн профессор Йоахим Зауэр (эхний нөхрөөсөө салсны дараа Меркель гэсэн овгийг нь үлдээсэн байв). Ангела Меркельд өөрийн хүүхэд байхгүй бөгөөд Йоахим Зауэрт эхний гэрлэлтийн хоёр хүү бий.

 

 

 

Германы Ангела Меркель ЕХ-ны саммиад хүрэлцэн ирж байгаа нь. Брюссель, 2011 он
Фото: ИТАР-ТАСС/EPA/OLIVER BERG

 

 

Францын ерөнхийлөгч Николя Саркози, Ангела Меркель, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон нар Каннын G20 саммит дээр. Франц, 2011 он. Фото: ИТАР-ТАСС/EPA/PEER GRIMM/POOL

 


Ангела Меркель Ганноверийн CeBIT  үзэсгэлэнгийн нээлтээр, 2010 он
Фото: ИТАР-ТАСС/EPA

 

Ангела Меркель Афины олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирсний дараа, Грек, 2012 он
Фото: ИТАР-ТАСС/EPA/HANNBIAL HANSCHKE

 

 

Германы канцлер ба Мекленбург-Өмнөд Померанийн Дотоод хэргийн сайд Лоренц Каффиер нар Ангела Меркелийн сонгуулийн кoмпанийн үеэр Узедом аралд, Герман. 2013 он.  Фото: ИТАР-ТАСС/EPA/MICHAEL KAPPELER

 

 

Ангела Меркель төрсөн өдрийн цэцгийн баглааг Сангийн сайд Вольфганг Шойблегээс гардан авав, 2013 он.  Фото: ИТАР-ТАСС/EPA/MICHAEL KAPPELER

 

 

Ангела Меркель Афганистанд ажлын айлчлал үеэр. 2013 он. Фото: ИТАР-ТАСС/EPA/KAY NIETFELD

 

 

Канцлер Мюнхенд хийгдсэн Аюулгүйн асуудлын бага хурал дээр. 2009 он. Фото:  ИТАР-ТАСС/EPA

 

 

Хятадын Сангийн сайд Чян Пинкун, Ангела Меркель, Германы Сангийн  сайд Филипп Ресле, Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао нар, Берлин, 2011 он. Фото: ИТАР-ТАСС/EPA/WOLFGANG KUMM

 

 

Баварийн  Gillamoos яармаг дээр, 2012 он. Фото: ИТАР-ТАСС/EPA/PETER KNEFFEL

 

 

Канцлер Засгийн газрын хуралдааны өмнө. 2011 он. Фото: AP Photo/Michael Sohn

 

 

Владимир Путин, Ангела Меркель Санкт-Петербургт. 2013 он. Фото: AP Photo/Alexander Zemlianichenko

 

 

Ангела Меркель Израилийн кнессетийн Шагалын танхимд. Иерусалим, 2008 он. Фото: AP Photo/Sebastian Scheiner, Pool

 

 

Ангела Меркель ба Германы ерөнхийлөгч  Йоахим Гаук хоёр Германы багийн хожилд баяр хүргэж байгаа нь. Рио-де-Жанейро, 13.07. 2014. Фото: EPA/MARCUS BRANDT

 

 

Сонгуулийн сурталчилгааны үеэр. 2013 он. Фото: ИТАР-ТАСС/EPA/Wolfgang Kumm

 

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж