Хуучирсан мэдээ: 2014.07.19-нд нийтлэгдсэн

Элсэн дээрх хөрөг

 

Шотланд.  Sand in Your Eye компани Клэр Жемисон, Том Боллэнд, Жейми Уордли нарын зураачид, хөгжмийн зохиолч Франц Шубертийн хөргийг Эли дэх элсэн дээр бүтээж байгаа нь.

 

Элснээс бүтээсэн асар том хөргийг долдугаар сарын 5-6-нд явагдсан "Шубертиад"-ын (Schubertiad) реклам болгон хийжээ. Шубертийн хөгжмийн наадмыг "Ист-Ньюк" (East Neuk Festival) фестивалийн төгсгөл болгон явуулдаг. Алтлаг элстэй хөрсөн дээр зурагдсан хөрөг дөнгөж хагас өдөр “тэссэн” байна. Хөргүүдийг далайн түрлэг угаажээ. Гэхдээ хөрөг олон гэрэл зурагт бууж амсан бөгөөд Британийн бүх хэвлэлээр нийтлэгдсэн юм.

 


Ист-Ньюк гэх эргийн бүс Шотландын Файф мужид байдаг. Тэнд хэдэн арван загасчдын тосгон бий. Ферт-оф-Форт хушууны хойд хэсэг юм. "Ист-Ньюк" хөгжмийн наадмын арван жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд соёлын томоохон арга хэмжээ болон тэмдэглэгдэж байна.  Энэ жилийн уг наадам зургадугаар сарын 27-ноос долдугаар сарын 6-н хүртэл үргэлжилсэн юм. "Шубертиада" нь түүний бариа болов. Наадмыг зохион байгуулагчид Sand in Your Eye багийнханд анх удаа хандаж байгаа нь энэ биш бөгөөд өнгөрсөн жилийн наадмаар Бетховены элсэн цээжэн баримлыг бүтээжээ. 

 

Фото: PA Wire / Press Association Images / Фото ТАСС

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж