Фото: Валерий Мельников / РИА Новости
- Металлист сууриныг цэргийнхэн их буугаар буудсаар байна. Нэг байр сүйрч эзэн нь шархдан эмнэлэгт хүргэгдсэн талаар LifeNews дамжуулав.
- Лисичанскийн Нефть боловсруулах үйлдвэрийг террористууд буудлаа гэж Луганск мужийн захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ирина Веригина мэдэгдлээ. Өнгөрсөн шөнө НБҮ-ийг “Град” системээр буудсан учраас мазутын агуулах шатаж байгаа ажээ.
- Хүлээн зөвшөөрөгдөөгүй Днецк улсын төлөөлөгч нар Авдеевын кокс химийн үйлдвэрийг хяналтдаа авлаа. Уг үйлдвэр нь тэрбумтан Ринат Ахмедовын СКМ бүлгийнх юм.
- "Сегодня» хэвлэлийн мэдээгээр Украинд энхийг сахиулагч НҮБ-ын хүчнийг оруулж магадгүй.
- Украины хэрэг явдлыг зохицуулах гурван талт хэсгийнхэн (Украин, Орос, ОSСЕ) журамт цэргийнхэнтэй видео хурлыг хийлгэлээ. Малайзийн онгоц унасан хэргийн талаар ярилцсан байна.
- Днепропетровскт хийгдэх гэж байсан террорыг таслан зогсоосон гэж мэдээлж байна.
- Хүчнийхэн цэргийн хяналтын хот сууринуудын бүсэлтийг хумисаар байна гэж цэргийн ажиллагааны төв мэдээлж байна.
- Луганскийн ихэнх хэсэг цахилгаангүй үлджээ. Их бууны гал дэд станцуудыг жагсаалаас гаргажээ.
- Киевын Майдан дээр өнгөрсөн шөнө хоёр удаа дэлбэрэлт болсноос нэг хүн шархадсан мэдээллийг өгчээ.
- Сайн дурын цэргийнхэн фронтын шугамын дагуу тэмцлээ үргэлжлүүлнэ гэв. Байлдааны ажиллагааг зогсоох шаардлага байхгүй. Малайзийн онгоц унасан газар бол гүнзгий ар тал учраас мөрдөн байцаалтад ямар нэгэн саад байхгүй гэж босогчид мэдээлэв.
- Украины хүчнийхэн хүчээ дахин сэлбэн цэргийнхний байрлалд 10-15 км хүртэл нэвтэрсэн гэж “Мэдээллийн эсэргүүцэл” төвийн удирдагч Дмитрий Тымчук мэдээлжээ.
- Луганскийн нисэх буудлыг хамгаалж байгаа десантынхан агаарын дэмжлэг хүслээ. Журамт цэргийнхэн тэднийг “Градаар” буудаж, хуягт техник нь ойр хавьд нь цугларч байгаа гэнэ.
- Украины хэвлэл мэдээллээр Малайзийн онгоцыг террористууд унагалаа гэж дамжуулж байна.
- Байлдааны ажиллагаа дууссаны дараа Орос-Украины хилд бетонон хана босгоно гэж Украины аюулгүй зөвлөл мэдээлэв.
- Луганскийн Алчевскт “энх тайвны хана” босгожээ.
- Артемовскийн районд тариан талбай буудлагын улмаас шатжээ.
- Байлдааны ажиллагааны улмаас усыг хлоржуулах ажиллагааг Луганск мужийн зарим газарт зогсоов.
- Украины зүүн хязгаарт дахин нэг Ан-26 онгоцыг сөнөөлөө гэж гэрч нар мэдээлж байна.
- Украины Нийгмийн бодлогын яам ойрын хэдэн жилийн дотор Донецк, Луганск мужуудад 46 уурхайг хаан 22 мянган уурхайчдыг ажлаас нь хална гэв.
Донецк долдугаар сарын 17. Фото: Dominique Faget / AFP
- Украины Аюулгүй зөвлөөөс армийн хохирлын тухай мэдээлэл нь олныг төөрөгдүүлэх зорилготой гэж мэдээлэв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР