Тендерийн мөнгийг завшдаг гэжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.16-нд нийтлэгдсэн

Тендерийн мөнгийг завшдаг гэжээ

Ардчилсан намаас зохион байгуулж буй “Монгол хүн-2020” хэлэлцүүлэг Увс аймагт үргэлжлэх үеэр тендер шударга явагддаггүй, тендер нэрээр төсвийн мөнгийг хайр гамгүй үрдэг тухай нутгийн иргэд ярьжээ. Тодруулбал, тендер нэрийн дор тус аймгийн Засаг дарга Цасчихэр тэргүүтэй хэдэн хүн төвсийн мөнгийг завшдаг гэжээ. Мөн тендерт хамгийн бага үнийн санал өгөөд дараа жилд нь төсөв хүрэлцсэнгүй нэрээр мөнгийг хэд нугалан авах нь газар авчээ. Увс аймагт таван давхар барилга барихаар тендерт шалгараад дөрвөн давхар барилга барьсан тохиолд гарсан байна. Тендерт ялсан компани нэг давхрых нь мөнгийг завшиж, улсын төсвөөс 100 гаруй сая төгрөг авсныг нутгийн иргэд ярьжээ.

Түүнчлэн аймгийн Засаг дарга хувьдаа авто замын компанитай ба түүгээрээ дамжуулан зам барих мөнгө түүний данс руу ордог гэх. Тэгвэл аймгийн Төрийн сангийн хэлтсийн дарга нь аанай л хувьдаа компанитай сурагтай. Түүгээрээ дамжуулан орон нутгийн ажлыг хялбар замаар авч гүйцэтгээд мөнгө гулсуулдаг гэх юм билээ.

Б.УНДРАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж