Шинзо Абэ “Forbes Japan”-д амжилт хүсэв

Хуучирсан мэдээ: 2014.07.18-нд нийтлэгдсэн

Шинзо Абэ “Forbes Japan”-д амжилт хүсэв

“Forbes Japan”сэтгүүлийн нээлт дээр Японы ерөнхий сайд Шинзо Абе баярын мэндчилгээ дэвшүүлжээ

 

2014 оны долдугаар сард уншигчиддаа анхны дугаараа барьж байгаа “Forbes Japan” сэтгүүлийн нээлтийн үйл ажиллагаа Японы Токио хотод болж 780 гаруй зочид хүрэлцэн ирсэн байна. Японы “Atomixmedia” корпораци “Forbes Japan” сэтгүүлийг сар бүр хэвлэн гаргах албан ёсны эрхийг “Forbes Media” группээс авчээ.  Нээлтийн үйл ажиллагааг “Forbes Media” группийн ерөнхий эрхлэгч, удирдах зөвлөлийн дарга Стив Форбес, “Atomixmedia” корпорацийн ерөнхий захирал, “Forbes Japan” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Макото Такано нар хамтран зохион байгуулсан байна.

 

Японы ерөнхий сайд Шинзо Абэ “Forbes Japan” сэтгүүлийн нээлтэд баяр хүргэж, дүрст мэндчилгээ илгээжээ. Ерөнхий сайд Абе “Forbes Japan” маш чухал цаг үед хэвлэгдэн гарч байгаад баяртай байна гээд тус сэтгүүл Япон улсыг гадаад ертөнцтэй холбох чухал гүүр болох нь дамжиггүй. Хамгийн гол нь манай улсыг олон жил хойш татаж байсан хэтэрхий дотогшоо сэтгэлгээг задлахад “Forbes Japan” сэтгүүлийн оруулах хувь нэмэр их юм гэдгийг онцлон тэмдэглэжээ.  

 

Дүрст мэндчилгээг бүрэн эхээр нь үзэхийг хүсвэл доорх www.forbes.com-с линкээр орно уу.

 

 

 

Quantum Leaps” корпорацийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Нобиуки Идей болон Veldt корпорацийн ерөнхий захирал Жин Ноногами нар “Forbes Japan” сэтгүүлийн анхны дугаарын нүүр хавтсан дээр гарчээ.

 

 

“Forbes Media” группийн Ази хариуцсан захирал Вилльиам Адамопулоз, “Quantum Leaps” корпорацийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Нобиуки Идей, “Kikkoman” корпорацийн хүндэт ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн дарга Июзабиро Моги, “Forbes Media” группийн ерөнхий эрхлэгч, Удирдах зөвлөлийн дарга Стив Форбес, Япон улсын Эдийн засаг, худалдаа аж үйлдвэрийн сайд Тошимицу Мотеги, Veldt корпорацийн ерөнхий захирал Жин Ноногами, “Forbes Japan” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч бөгөөд “Atomixmedia” корпорацийн ерөнхий захирал Макото Такано нар.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж