
Мэдээлэл, шуудан , харилцаа холбооны зохицуулах газар, “MSC electronics” болон “Софт лайн” компани дэлхийд алдартай “Microsoft” компанитай хамтран ажиллах санамж бичигт өнгөрсөн жил гарын үсэг зурсан. Ийнхүү хамтран ажилласнаар windows-2007, microsott office 2010 программыг орчуулахаар болсон билээ. Хэд хэдэн үе шаттай явуулах орчуулгын ажил одоо эхлээд байгаа бөгөөд үүнд юуг анхаарах талаар тус салбарынхны санал бодлыг сонссон хэлэлцүүлэг өнөөдөр АНУ-ын Олон улсын хөгжлийн хөтөлбөрийн байранд 09.00 цагт эхэлж, 13.00 цагт өндөрлөлөө. Уг хэлэлцүүлэгт энэ чиглэлийн компаниуд болон мэргэжлийн байгууллага, их дээд сургуулийн багш, судлаачид оролцож, санал бодлоо солилцлоо. Тухайлбал, МУИС-ийн Мэдээлэл, технологийн сургууль, Компьютер технологи, менежментийн сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн багш, судлаачид оролцож, программыг орчуулахад юун дээр анхаарах, ямар үг хэллэг хэрэглэх талаар саналаа хэллээ.
А.АНУ