&#34Сүү&#34 ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа

Хуучирсан мэдээ: 2014.07.18-нд нийтлэгдсэн

&#34Сүү&#34 ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа

"Сүү" хувьцаат компанийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулсан талаар Монголын хөрөнгийн биржээс мэдээлэв.

“Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын 57 дахь заалт, Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2007 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 55 тоот тогтоол,  “Сүү” (MSE:SUU) хувьцаат компанийн 2014 оны 05 дугаар сарын 27-ний өдрийн 1/404 тоот хүсэлтийн дагуу хийсэн бүртгэлийн шалгалтын тайланг үндэслэн “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангарын 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 94 тоот тушаалаар “Сүү” ХК-ийн төрийн мэдлийн 175,440 ширхэг хувьцааг хувьд шилжүүлэн Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.

Эх сурвалж: www.mse.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж