БНСУ-ын 2014 оны тэргүүн миссээр 22 настай Ким Со Ён тодорлоо. Ewha эмэгтэйчүүдийн их сургуулийн оюутан Ким Со Ён тэргүүн мисс хүртсэний дараа "Би титэм зүүнэ гэдэгтээ итгэлтэй байлаа. Өнгөрсөн шөнө сэтгэл дэндүү догдолж, гурван цаг л унтлаа. Би энэ шагналыг ганцаараа хүртээгүй. Гэр бүл, найз нөхөддөө талархаж байна" гэсэн байна.
БНСУ-ын энэ оны тэргүүн мисс шалгаруулах тэмцээн энэ сарын 15-нд Сөүл хотноо болсон. Тэмцээний сүүлийн шалгаруулалтад оролцсон миссүүдээс Ким Со Ён тэргүүн миссийн титмийг хүртлээ. Тэрээр улсаа төлөөлж дэлхийн миссийн тэмцээнд оролцох эрхийг авч байна. Тэргүүн миссийн фото агшнаас хүргэж байна.
Ч.ШАРХҮҮ