"Play time" наадмын үеэр нийтийн тээвэр уртасгасан цагаар ажиллана
Нийслэл Улаанбаатар хотын 375 жилийн ой, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2014.07.19-20-ны өдрүүдэд Гачуурт тосгоны “Монгол шилтгээн” цогцолборт “Play time-2014” амьд хөгжмийн наадам болох гэж байна.
13 жилдээ болж буй энэхүү наадамд ОХУ, Япон зэрэг орны хамтлаг дуучид оролцохоос гадна наадмыг үзэх үзэгчдэд зориулан нийтийн тээврийн хэрэгслүүд уртасгасан цагаар ажиллахаар болжээ.
"Дүнжингарав" худалдааны төвөөс Гачуурт тосгон чиглэлд “ЭМСИД” болон “Мяралзаа” компаниудын 7 автобус иргэдэд үйлчидэг бөгөөд жирийн амралтын өдрүүд 45.5 рейс хийдэг бол энэ өдрүүдэд 49.5 рейс хийхээр боллоо гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.