Монгол бөхийн өргөөнд маргааш явуулахаар товлоод байсан “Буян-Ухаа -1”ийн хоёр дахь удаагийн сугалаа хойшлогджээ. Өнгөрсөн зургадугаар сарын 10-11-ны өдөр тус хороололд орон сууц худалдаж авах хүсэлтэй есөн мянга гаруй иргэдийн дунд сугалаа явуулж, 1540 иргэн азтан болсон юм. Тэгвэл дээрх байраа сонгоогүй, урьдчилгаа төлбөрөө хийгээгүй гэдэг шалтгаанаар буцаагдсан 323 байрны эрхэнд дахин сугалаа явуулахаар болсон юм. Сугалааг маргааш Монгол Бөхийн өргөөнд зохион байгуулах байсан ч наймдугаар сарыг дуустал ямар нэг арга хэмжээ авахгүй гэсэн учраас ийнхүү хойшлуулжээ. Тиймээс ТОСК-аас “Улаанбаатар палас”, Спортын төв ордны аль нэгэнд зохион байгуулахаар холбогдох хүмүүстэй яриа хийж буй аж.
О.САРНАЙ