Наадмын өмнө хоёр дахь гавьяатаа өлгийдөн авсан “Хурд” хамтлаг аялан тоглолтод гарчээ. Аялан тоглолтынхоо анхны салхийг өнөөдөр/07.18/ Завхан аймагт хагалах юм байна. “Цэргийн бодол”, “Би аавтай хүн”, “Чамайг зорино”, “Эх орон” зэрэг сэтгэлд хоногшсон олон бүтээлээ “Хурд”-ынхан “Hurd best of hits” нэртэй тоглолтынхоо хүрээнд нийслэлчүүддээ өргөн барьсан. Харин өнөөдрөөс эхлээд орон нутгийн фэнүүд нь “Хурд”-тай нэг үдшийг хамт өнгөрүүлж, хамтдаа дуулах болж байна.
Тус хамтлагийнхан Завхан аймагт тоглолт хийснийхээ дараа Өвөрхангай аймгийг зорих ажээ.
Г.НАРАН