Станц ашиглалтад орсноор Завхан болон Говь-Алтай аймгийн хэрэлэгчид цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болно. Өмнө нь дээрх аймгийн иргэд дизель түлшээр ажилладаг эрчим хүчний станцтай байсан юм. Ийнхүү концессын гэрээгээр дулааны цахилгаан станц барьснаар нутгийн иргэд найдвартай эх үүсвэртэй болохоос гадна төсвийн зардлыг багасгана. Тус дизель станцыг ажиллуулахын тулд жилд 13 орчим тэрбум төгрөгийн татаасыг улсын төсвөөс олгодог байсныг хэмнэж байгаа юм байна.
Дулааны цахилгаан станцыг Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт барина. Нүүрсээ Могойн голын нүүрсний уурхайгаас тухайн жилийн зах зээлийн үнээр худалдан авч, үйлдвэрлэсэн эрчим хүчээ Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу зохицуулалттай үнээр эцсийн хэрэглэгчдэд хүргэх юм. Энэхүү концессын гэрээний дагуу дулааны цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулснаар 300 орчим ажлын байр шинээр бий болох урьдчилсан тооцоо байна. Станцыг барьснаар уурхайн олборлолт ч мөн нэмэгдэж, түүнийг дагасан бусад орлого сайжирна. Могойн голын нүүрсний уурхайн борлуулалт жилд 15,000 тн байсан бол 200,000 тн болж нэмэгдэх ажээ.