Найз бүсгүйнхээ үхэлд буруутгагдан хоригдож байгаа Г.Алтанхүү гэгчид холбогдох хэргийг өнгөрсөн зургадугаар сард шүүхэд шилжүүлсэн. Уг хэргийг шүүх хурал энэ сарын 22-н буюу ирэх даваа гаригт болохоор товлогджээ. Тэрбээр хамтран амьдарч байсан Ц гэх бүсгүйг зодож, хөнөөсөн байж болзошгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 98.1-д заасны дагуу прокуророос яллах дүгнэлт үйлдсэн байна.
Г.АНХТУУЛ