Буриадын соёл, өв уламжлалыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий “Алтаргана” наадам өнөөдөр Хэнтий аймгийн Дадал суманд эхлэх юм. Хоёр жилд нэг удаа болдог “Алтаргана” наадмыг Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй тул уг наадамд оролцохоор Н.Алтанхуяг сайд Улаанбаатар хотоос мордсон байна. Долдугаар сарын 20-н хүртэл үргэлжлэх дээрх наадамд манай улсын буриад зон олноос гадна ОХУ-ын Буриад улс, ӨМӨЗО-нд суурьшсан буриадууд өв соёлоо сурталчлах юм.
Г.НАРАН