‘’Тангад Тэнгэр’’ ХХК нь Орхон аймагт Канад улсын технологиор хөнгөн ган арагт бүтээцийг оруулж ирлээ
“ХӨНГӨН ГАН АРАГТ БҮТЭЭЦ”
АМЕТО ХХК нь 2012 онд аялал жуулчлал, үл хөдлөх хөрөнгө зуучлалын чиглэлээр байгуулагдаж үйл ажиллагаагаа эхэлж байсан юм.
2013 оноос барилгын угсралт үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа өргөтгөж Канад улсын технологиор хөнгөн ган арагт бүтээцийн үйлдвэрийг оруулж ирэн мэргэжлийн багийн удирдлага дор туршилтын журмаар ажиллуулан өндөр үр дүнд хүрээд байгаа. Энэхүү технологийг Монгол оронд нутагшуулах ажлыг зохион байгуулж хэрэглэгч захиалагч нарт давуу чанарыг мэдрүүлэх зорилгоор олон талт ажил зохион байгуулж байгаа билээ.
Энэхүү ажлын хүрээнд Стандартчилал Хэмжил Зүйн төвөөс стандарт батлуулан авч бүтээгдэхүүнээ тохирлын гэрчилгээжүүллээ.
Мөн Гамшиг Судлалын Хүрээлэнд уг барилгын бүтцэд ордог голлох материалуудын галын зэрэглэлийг тогтоолгосон.
Барилгын зураг төсөл эрдэм шинжилгээний институтын лабаоратороор ганжуулсан төмрийг шинжлүүлж мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулан угсралт үйлдвэрлэлийн ажилд мөрдөж байна.
Манай компани нь захиргаа санхүүгийн алба, зураг төслийн хэсэг, угсралтын бригадууд, гадна тохижилт, ногоон байгууламж, гадна фасад гэсэн үндсэн хэсгээс бүрддэг юм.
Бидний ажлын гол зорилго нь Монгол Улсын хөгжил дэвшлийн нэг хэсэг болох их барилга, хот байгуулалтын салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахын төлөө идэвхийлэн ажиллаж байгаа билээ.
Энэ хугацаанд биднийг дэмжин хамтран ажилласан төрийн байгууллагууд болон бизнесийн хамтрагч, хувь хүн өөрийн байгууллагын ажилтан албан хаагчид та бүхэндээ талархал илэрхийлье. Тус компаны салбар төлөөлөгч болох ‘’Тангад Тэнгэр’’ ХХК нь Орхон аймгийн Баян Өндөр суманд үйл ажиллагаа амжилттайгаар эхлүүлэн ажиллаж байна.
ХАЯГ: Орхон аймаг Баян Өндөр сут, Бүрэнбүст баг 5-15-ын урд 5-42 дугаар байр 203 тоот
Харилцах утас: 88014158, 89862929, 99983900, 89353900
ТҮЛХҮҮР ГАРДУУЛАХ НӨХЦӨЛТЭЙ ҮНИЙН БАГЦ:
1м2 талбайн үнэ–850 000төгрөг
Үүнд:
1. 15см-ийн өндөртэй цутгамал суурь
2. Дотор цахилгааны иж бүрэн монтаж
3. Дотор цэвэр,бохир усны монтаж тоноглолын хамт
4. Агааржуулалтын иж бүрэн монтаж
5. Гадна, дотор заслын ажил бүрэн хийгдэнэ
1м2 талбайн үнэ–950 000 төгрөг
Үүнд:
1. 15см-ийн өндөртэй цутгамал суурь
2. Дотор цахилгаан,агааржуулалтын иж бүрэн монтаж
3. Дотор цэвэр,бохир усны монтаж тоноглолын хамт
4. Халаалт,тоноглолын хамт /захиалагчтай харилцан тохиролцох /
5. Гадна, дотор заслын ажил бүрэн хийгдэнэ
6. Гадна тохижилт, ногоон байгууламж иж бүрэн.
Үргэлжлэлийг http://erdenet.mn-с үзнэ үү.