Залуу дуучин К.Номинжин сүүлийн хэдэн жил АНУ-д амьдарч, гадаадын уран бүтээлчдээс туршлага судалж байна. Дэлхийн хэмжээний “од” болохыг зорьсон К.Номинжингийн хувьд өнгөрсөн онд ангийн үсэн эдлэлийн эсрэг ПЕТА-гийн сурталчилгаанд тоглож, Азийн хамгийн дур булаам цагаан хоолтноор шалгарч байсан юм. Өдгөө Лос-Анжелест амьдарч байгаа дуучин бүсгүй өчигдөр Бурхан багшийн мэндэлсэн өдрийг Лос-Анжелест ажиллаж, амьдарч байгаа монголчуудтай хамт тэмдэглэн өнгөрүүлжээ.
М.Анир