Фото: EPA/MICHAEL REYNOLDS
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама лхагва гаригийн орой Цагаан ордноо хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Мэдэгдлийн төгсгөлийн хэсэг нь Украины хямрал ба Оросын эсрэг авч байгаа АНУ-ын шинэ хориг арга хэмжээний тухай байлаа.
"Украинд үргэлжилж байгаа өдөөн хатгалгыг тооцон Оросын зарим томоохон компани, санхүүгийн байгууллагын эсрэг хоригийн шинэ багцыг тавихаар шийдлээ. Сүүлийн хэд хоног, долоо хоногуудын турш хүчин чармайлтаа холбоотнуудынхаа хамт нэгтгэн нягтруулж ирлээ. Украины хилээр нэвтрэн урсах зэр зэвсэг дайчдын урсгалыг хаан, Орос нь салан тусгаарлагчдад барьцааны хүмүүсийг суллахыг уриалах ёстойг мөн гал зогсоохыг дэмжих, Орос нь олон улсын зуулчлагч нарын оролцоотойгоор хэлэлцээрт эрмэлзэх, бодит ажиглагчдыг хил дээр байрлуулахыг зөвшөөрөх ёстойг оросуудад нэг биш удаа тодорхой сануулж байв” хэмээн Обама хэлжээ.
"Орос Украины хилийн энэ сөргөлдөөнд төгсгөл тавихын төлөө оролдлогодоо Орос чухал, тодорхой ажил хэрэг явуулахыг хүсч байна. Хоосон үг хэрэггүй” хэмээн АНУ-ын ерөнхийлөгч тэмдэглэв.
Түүний хэлснээр, одоогоор “Миний дурьдсан тэр алхамуудыг Орос хийгээгүй” болов. “Тиймээс, бидний өмнө авсан хориг арга хэмжээн дээр нэмэн бид хоригт хамаарагдах Оросын эдийн засгийн хэд хэдэн тусгай салбарт бид хориг арга хэмжээг зарлаж байна. Бид Оросын батлан хамгаалахын хэд хэдэн компаниудын хөрөнгөд хязгаарлалт хийлээ. Оросын банк, эрчим хүчний чухал хэдэд нь шинэ санхүүжилт хийхэд нь бид хориг тавьж байна. Эдгээр хориг арга хэмжээ нь жинтэй мөн зорилготой. Тэр нь Орост аль болохоор нөлөөлөхөд чиглэгдсэн. Гэхдээ манай компаниуд, манай холбоотнуудын компаниудын сөрөг үр дагаварыг хязгаарлахад чиглэгдсэн” гэж тэр онцлов.
Энэ арга хэмжээг одоо Брюссельд өөрсдийн ээлжит алхамыг хийхээр хуралдаж байгаа Европын холбоотнуудтайгаа маш нарийвчлан тохирсон. Оросын удирдлага нь тэдний Украин дахь үйл ажиллагаа нь Оросын эдийн засгийг сулруулах, дипломат тусгаарлалтын чангатгах үр дагавартайг ойлгоно гэж бид хүлээж байна хэмээн Обама хэлэхдээ АНУ нь “цаашид Украины ард түмэнтэй, түүний ирээдүйгээ тодорхойлох эрмэлзлийг дэмжих болно. Өнөөгийн хямралтай нөхцөлд ч тэд сайн дэвшилтэй байгаа. Сүүлийн хэдэн сарын дотор тэд ардчилсан сонгууль явуулж ерөнхийлөгчөө сонгож, чухал шинэчлэлд эрмэлзэн Европын холбоотой эвсэлдэх хэлэлцээрээ байгууллаа. АНУ ч цаашид ч Украины эдийн засгийг тогтворжуулах түүний газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад нь хүчтэй дэмжлэг үзүүлэх болно. Учир нь ямар ч ард түмэн шиг украинчууд өөрсдийн хувь заяаг бүтээх эрхийг эдлэх ёстой” гэж Обама хэллээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР