Шатсан айлуудад даатгалаас нэг сая төгрөг өгнө гэжээ

Хуучирсан мэдээ: 2014.07.17-нд нийтлэгдсэн

Шатсан айлуудад даатгалаас нэг сая төгрөг өгнө гэжээ

Баяр наадмын амралтын өдөр буюу энэ сарын 14-нд  “Мэргэжилтний 20”-ийн зарим байрны дээвэр  шатаж, оршин суугчдад их хэмжээний хохирол учраад байгаа юм. Галын улмаас тус байрнуудын ихэнх айл их, бага хэмжээгээр хохирол амссан бөгөөд тэдний хохирлыг хэн барагдуулах нь тодорхой бус байгаа. “Нарантуул”-ын хүнсний зах шатсан хэргээс харахад оршин суугчид өөрсдөө хохирлоо үүрээд хоцорч магадгүй байна.

Галд өртсөн 40, 42, 44 дүгээр байрны оршин суугчид сар бүр байрныхаа мөнгөн дээр 1500 төгрөг “Хаан даатгал”-д төлдөг байжээ. Харин тус даатгалынхан өнөөдрөөс галд өртсөн айлуудын хохирлыг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд албан бус эх сурвалжийн хэлснээр айл бүрт нэг сая төгрөг гаргаж өгнө хэмээн хэлсэн аж.

Г.АНХТУУЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж