Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт болон хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг хүчингүйд тооцох тухай хууль хэрэгжиж эхлээд удаагүй байна. УИХ-ын чуулганаар эдгээр хуулийг баталсны дараахан Монголд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын зах зээлийн үнэлгээ 1.01-18 хувиар өссөн.
Мөн Уул уурхайн яамны мэдээлснээр 2014 онд нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг уул уурхайн салбарт татах бололцоо бүрдсэн байна. Түүнчлэн ойрын 9-12 жилд ашигт малтмалын хайгуул, олборлолтын хэмжээ 8-20 хувь болж өснө гэсэн хүлээлт байгаа юм.
Г.АНХТУУЛ