Дорнодод “Шашин урлагийн цэнгүүн” болно

Хуучирсан мэдээ: 2011.05.16-нд нийтлэгдсэн

Дорнодод “Шашин урлагийн цэнгүүн” болно

Бурхан багшийн их дүйцэн өдөр билгийн тооллын зуны эхэн сарын шинийн 15-нд тохиодог билээ. Энэ өдөр Бурхан багш эхээс мэндэлсэн гэгээрэлд хүрч Бурханы хутгийг олсон таалал төгсөж нирваан дүрийг үзүүлсэн гурван их үйл явдлууд давхцаж тохиодог билэгт сайн өдөр юм. Эл өдөр маргааш тохионо. Дорнод аймгийн Данриг Данжаалин хийд Бурхан багшийн их дүйцэн өдөрт зориулан “Шашин урлагийн цэнгүүн”-ийг хийх гэж байна. Дорнод аймгийн “Дорнод нутаг” төрийн бус байгууллага хамтран хийж буй эл арга хэмжээ маргааш 18.00 цагт  “Дорнод бөхийн өргөө”-нд болно.

Б.Мөнгөнтуул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж