Аглуугийн наадамчин гэр бүл

Хуучирсан мэдээ: 2014.07.17-нд нийтлэгдсэн

Аглуугийн наадамчин гэр бүл

Гавьяат жүжигчин Л.Баттулга буюу жүжигчин Аглуу жил бүрийн наадмаар гэр бүлийнхээ хамтаар наадамладаг тогтсон уламжлалтай гэж болно. Ижил өнгийн дээлээр гэр бүлээрээ ижилсэн наадмын асарт хөтлөлцөн ирцгээдэг. Энэ жил ч мөн адил гэр бүлээрээ улбар шар өнгийн дээлээр ижилсэн ирцгээсэн нь энэ. Өнгөрсөн жил тод цэнхэр өнгийн дээл өмссөн бол урд жил нь улаан өнгөөр ижилссэн билээ. Үндэсний Их баяр наадмаар өөрөө барилдаж, сур тавьдаггүй ч гэлээ гэр бүлээрээ өнгөтэй сайхан наадамладаг гэр бүлээр жүжигчин Аглуугийн гэр бүл номер нэгээр тодорч байгаа гэж болох юм. Ингээд олныг үл нуршин алаг нүдэн Аглуугийн гэр бүлийн наадмын гоёог сонирхуулж байна. Танд таалагдаж байна уу?

Үргэлжлэлийг www.grandnews.mn-с уншина уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж