Шилдэг хөөмийчинг таван саяар шагнана

Хуучирсан мэдээ: 2014.07.17-нд нийтлэгдсэн

Шилдэг хөөмийчинг таван саяар шагнана

ССАЖЯ, Ховд аймгийн ЗДТГ, Монголын хөөмийн холбоо хамтран олон улсын хөөмийн III наадмыг зохион байгуулахаар болжээ.  

Хөөмийчдийн ур чадварыг сайжруулах, хөөмийн урын санг баяжуулж ардын авьяастныг тодруулах зорилгоор энэхүү наадмыг зохион байгуулж байгаа гэдгийг зохион байгуулагчдаас онцоллоо. Тодруулбал, наадам наймдугаар сарын 20-25-ны хооронд Ховд аймагт болох бөгөөд Гран при шагналтныг таван сая, тэргүүн байрт орсон авьяастанг гурван сая төгрөгөөр урамшуулах гэнэ.Мөн энэ үеэр оролцогчдыг хөөмийн өлгий нутаг Чандмань сумаар аялуулахаас гадна олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно.

О.САРНАЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж