Гүүгл компани өөрөө жолоодогч машинаа тун удахгүй худалдаанд гаргах гэж байгаа билээ. Үүнтэй адил өөрөө жолоодогч технологийг томоохон автомашин үйлдвэрлэгчид нэвтрүүлж, ойрын 10 жилдээ зах зээлд өөрөө жолоодогч машины нийлүүлэлт эрс өснө хэмээн таамаглаж байгаа юм.
Харин энэхүү өөрөө жолоодогч автомашиныг террористууд зэвсэг болгон ашиглаж магадгүй хэмээн Холбооны мөрдөх товчоо үзэж, энгийн иргэд худалдан авах боломжтойгоор нийтэд худалдаанд гаргах нь эрсдэлтэй хэмээн сэрэмжүүлж байгаа аж.
Холбооны мөрдөх товчооны үзэж буйгаар хорлон сүйтгэх ажиллагаа явуулдаг томоохон бүлэглэлүүд амиа золиослогчийг ашиглан дэлбэрэлт зэргийг зохион байгуулдаг байсан бол цаашид өөрөө жолоодогч машиныг ашиглах өндөр магадлалтай юм байна.
Тиймээс өөрөө жолоодогч автомашиныг худалдаанд гаргахад хориг тавих шаардлагатай хэмээн үзэж холбогдох байгууллагуудад хандаад байгаа аж.
Т.БИЛГҮҮН