Стоунер Францын гараанд түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.05.16-нд нийтлэгдсэн

Стоунер Францын гараанд түрүүлэв

Австралийн мотоциклч Кейси Стоунер энэ улирлын хоёр дахь түрүүгээ Францын гран-прид авлаа. Ингэснээр нийлбэр дүнгээр 2007 оны дэлхийн аварга Дэни Педрозагийн өмнө хоёрдугаар байрт бичигдэж эхэлжээ. Харин Педроза уралдааны үеэр Марко Симончеллитэй мөргөлдөн осол гаргаснаар эмнэлэгт хүргэгдсэн байна. Испани тамирчин энэ улиралд гурван түрүү авч, нийлбэр дүнгээр дээгүүр бичигдэж байгаа ч Ле Манд болсон сүүлийн гараанд осолдон түрүүлэх магадлалаа багасгалаа. Улмаар эгэмээ хугалж, мэс засалд оржээ. Уралдааны 17 дахь тойрогт Симончеллиг гүйцэд түрүүлэх үед нь “Хонда”-гийн тамирчин түүнийг шахаж, осол гаргасан байна. Осол гаргасан Итали тамирчинг хориотой үйлдэл хийсэн гэж үзэн байр ухраах шийдвэр гаргаснаар тавдугаар байр руу ухарчээ.  
Дэлхийн долоон удаагийн аварга Валентино Росси энэхүү гараанд Стоунертэй өрсөлдсөн ганц нисгэгч байсан ч эцсийн мөчид нутаг нэгт Андреа Довизиосод гүйцэгдсэн байна.

“Ямаха”-г орхин “Дукати”-д ирсэн Россигийн хувьд энэ нь анхны том амжилт нь билээ. Харин тэр багийн хуучин анд, энэ улирлыг нийлбэр дүнгээр тэргүүлэгч Хорхе Лоренцогоос 31 оноо дутуу, хойноос нь нэхэж яваа юм. Лоренцо энэ гараанд тавдугаарт орсон ч Стоунерээс 12 оноо, Педрозагаас 18 оноо илүү явж байгаа бөгөөд тэрбээр бүх ангиллын 150 гран-прид уралдсан хамгийн залуу тамирчин болж түүхэнд нэрээ мөнхөлж байна.

Энэ жил 24 настай Испани залуу бэлтгэлийн үеэр хуруугаа гэмтээсэн нь ихэд зовиуртай байгаа нь гараанаас л ажиглагдсан.

“Рэпсол Хонда”-тай эхний улиралдаа уралдаж байгаа Кейси Стоунер 14 секундын давуутай барианд орж, энэ гараанд өнгөлсөн. Тэрбээр анх удаагаа Ле Манд бэлтгэл болон уралдааны өдөр давамгайлж байгаа нь энэ аж.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж