Дэлхийн долоон удаагийн аварга Валентино Росси энэхүү гараанд Стоунертэй өрсөлдсөн ганц нисгэгч байсан ч эцсийн мөчид нутаг нэгт Андреа Довизиосод гүйцэгдсэн байна.
“Ямаха”-г орхин “Дукати”-д ирсэн Россигийн хувьд энэ нь анхны том амжилт нь билээ. Харин тэр багийн хуучин анд, энэ улирлыг нийлбэр дүнгээр тэргүүлэгч Хорхе Лоренцогоос 31 оноо дутуу, хойноос нь нэхэж яваа юм. Лоренцо энэ гараанд тавдугаарт орсон ч Стоунерээс 12 оноо, Педрозагаас 18 оноо илүү явж байгаа бөгөөд тэрбээр бүх ангиллын 150 гран-прид уралдсан хамгийн залуу тамирчин болж түүхэнд нэрээ мөнхөлж байна.
Энэ жил 24 настай Испани залуу бэлтгэлийн үеэр хуруугаа гэмтээсэн нь ихэд зовиуртай байгаа нь гараанаас л ажиглагдсан.
“Рэпсол Хонда”-тай эхний улиралдаа уралдаж байгаа Кейси Стоунер 14 секундын давуутай барианд орж, энэ гараанд өнгөлсөн. Тэрбээр анх удаагаа Ле Манд бэлтгэл болон уралдааны өдөр давамгайлж байгаа нь энэ аж.