Монголын хөрөнгийн биржийн Топ-20 индекс 0.44 %-иар өсч 17,160.49 нэгж болсон нь сүүлийн 1 жил 6 сарын хугацаанд гарсан хамгийн дээд үзүүлэлт боллоо.
Хөрөнгийн биржийн Топ-20 индекс наадмын өмнөх дөрвөн өдөр дараалан өсөж, өндөр амжилт тогтоогоод байсан юм. Харин өнөөдөр болсон ээлжит арилжаагаар дахин 0.44 хувиар өссөнөөр ийнхүү сүүлийн 1.5 жилийн дээд амжилтаа тогтоолоо. Өнөөдрийн арилжааны тухайд нийт 9 ХК-ийн 12804 ширхэг хувьцаа 4,109,400 төгрөгөөр арилжаалагдсан байна.
О.САРНАЙ