Г.Буяндоржийн хэргийг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2014.07.17-нд нийтлэгдсэн

Г.Буяндоржийн хэргийг шүүнэ

“Ноёд” группийн захирал Г.Буяндорж, Хурц, Баттулга нарын зургаан хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр дүүргийн Эрүүгийн I шүүхэд болох юм байна.

Тэдэнд Эрүүгийн хуулийн 148.4 253.1, 111.2, 111.3 гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд ийн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байгаа юм. Энэ сарын 7-нд болсон Г.Буяндорж нарын зургаан хүнд холбогдох хэргийн шүүх хуралд шүүгдэгч Хурцын өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд ирээгүй. Мөн шүүгдэгч Баттулга өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч хурлын өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан юм

О.САРНАЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж