Ховд аймагт уулзалт, зөвлөгөөн болов

Хуучирсан мэдээ: 2011.05.16-нд нийтлэгдсэн

Ховд аймагт уулзалт, зөвлөгөөн болов

Ховд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс нь аймагт үйл ажиллагаа явуулж буй төсөл хөтөлбөрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай үйл ажиллагаагаа хамтарч явуулдаг. Төсөл хөтөлбөрийн  байгууллагуудын ажлыг хэлтсийн мэргэжилтний ажлын үүрэгтэй нь холбон өгч ажилладаг нь нийгмийн салбарын ажлыг иргэдэд хүргэхэд илүүтэй хялбар байдаг байна. Тухайлбал төсөл хөтөлбөрийн байгууллагыг Эрүүл мэнд биеийн тамирын асуудал хариуцсан мэргэжилтэн, иргэний нийгмийн байгууллагыг хүн ам нийгмийн хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэн хариуцан ажиллаж байна.

Тус аймагт одоогийн байдлаар олон улсын төсөл хөтөлбөрийн 18 байгууллага үйл ажиллагаагаа явуулж байгаагийн давхардсан байдлаар 55.5 хувь нь эрүүл мэндийн, 22 хувь нь хөдөө аж ахуй, малчдын үйл ажиллагааг дэмжсэн, 27.7 хувь нь байгаль хамгаалал, нөхөн сэргээх, 33.3 хувь нь хүний эрх, хүүхэд, нийгмийн хамгааллын асуудлыг дэмжсэн үйл ажиллагааг  явуулж байна.

2011 он гарсаар графикийн дагуу Азийн хөгжжлийн банкны дэд бүтцийн төслүүд ба уул уурхайн салбарт ХДХВ/ДОХ-оос сэргийлэх төсөл, Норвегийн тусламжийн байгууллагын Эрүүл мэндийн анхан шатны тусламжийг бэхжүүлэх төсөл, НҮБ ХАС-ийн санхүүжилтээр УЗХ хэрэгжүүлж буй Хөдөлгөөнт хүн амын дунд ХДХВ/ДОХ-оос сэргийлэх төсөл, Мерси Кор Ховд дахь төлөөлөгчийн газрууд ээлжит уулзалт зөвлөгөөнөө амжилттай зохиогоод байна.

Энэ сард зохиосон уулзалтаар аймаг байгуулагдсаны 80 жилийн хүрээнд төсөл хөтөлбөрийн байгууллагуудаас төсөл хөтөлбөрийн байгууллагуудын нэрэмжит нэрэмжит төгөл байгуулах, ажлын түр болон байнгын байр бий болгох, аймгийн хэмжээнд өрнүүлэн ажиллаж буй “Амны хөндийн эрүүл мэнд”, “хөдөлгөөн эрүүл мэнд” аяныг дэмжиж сурталчлан ажиллах, үйл ажиллаганы чиглэлээрээ нэгдэж хамтарч ажиллаж байх саналуудыг гаргалаа.

Мөн төр захиргааны зүгээс төсөл хөтөлбөрүүдийн байгууллагуудын нэгдсэн архив бий болгож, хийсэн ажлуудыг нэгтгэж баримтжуулах, төрийн одон медальд төсөл хөтөлбөрийн байгууллагуудын хүмүүсийг тодорхойлох асуудлыг хөндөж, цаашид сумдад хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг зөвлөж, уулзалт, зөвлөгөөнд хэлтсийн дарга холбогдох мэргэжилтэнгүүдийг оролцуулж байхаар  тохирлоо.

Г.Пүрэвганьд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж