Ховдод татварын сургалт, аян эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.05.16-нд нийтлэгдсэн

Ховдод татварын сургалт, аян эхэллээ

Ховд аймгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтэс нь аймгийн Татварын хэлтэс болон Мерси Кор Ховд дахь төлөөлөгчийн газрууд  хамтран энэ сарын 9-нөөс ирэх сарын 9-н хүртэл нэг сарын хугацаанд бизнес эрхлэгчид, татвар төлөгчдийн дунд тэдэнд шаардлагатай татварын хууль тогтоомжууд, стандартын шаардлага, норм дүрмийг сурталчлан таниулах, стандарт, тохирлын үнэлгээ зэрэг чанарын дэд бүтцээр дэмжлэг үзүүлэх, сургалт зохион байгуулах зорилготойгоор “Стандарт-Дэлхийн хөгжлийн түлхүүр, Татвар-Таны амьдралд” уриатай сарын аяныг эхлүүлээд байна. Тус аяны нээлтэн энэ сарын 11-нд болж аймгийн ЗДТГ-ын дарга Л.Батбаяр, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ч.Сүрэнжав, Жаргалант сумын ЗДТГ-ын дарга Т.Цагаанхишиг нар оролцож,  50 гаруй иргэн аж ахуйн нэгж бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргалаа. Мөн энэ ажлын хүрээнд гар бөмбөгийн тэмцээн, элсэн цаг, АХА зэрэг тэмцээн, уралдаан зохион байгууллага, иргэд идэвхитэй оролцжээ.

Г. Пүрэвганьд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж