Зуны халуун цагт хөргөгч маш их хэрэгтэй байдаг. Нэн ялангуяа аялал зугаалгаар явах, явган аялал хийх зэрэгт уух зүйлсээ хөргөх, хүнсний зүйлсээ муутгалгүй хадгалах зэрэг нь ихээхэн хүндрэлтэй байдаг билээ. Харин уг асуудлыг шийдэх жижиг цүнх шиг загвартай Yeti хөргөгчийг бүтээжээ. Уг хөргөгчин цүнх нь гадаргуу болон цахилгаантай хэсгээрээ усны хамгаалалттай, агаар нэвтрүүлдэггүй онцлогтой ба 20 литрийн багтаамжтай. Уг цүнхэндээ савтай ундаа болон ойр зуурын хоол хүнсээ аваад явах бүрэн боломжтой юм байна.
Энэхүү цүнхийг ирэх аравдугаар сараас худалдаанд гаргах ба 300 ам.долларын үнэтэй байх аж.
Т.БИЛГҮҮН