
УИХ-ын гишүүн Н.Батцэрэг: Нар хур тэгширсэн их сайхан монгол наадам эхэлж байна. Сэтгэл өөдрөг бөхчүүд хүчтэй морь хурдтай, харваачид маань цэцэн. Жил жилийн наадам нэг зүйлээр ялгардаг. Энэ жилийн наадмын онцлог бол үндэсний, бидний бахархадаг орчин цагийн хийж бүтээж байгаа зүйлүүдийг маань манай үндэсний компаниуд жагсаалаараа харууллаа. Зочин гийчин их байна. Дэлгэр сайхан монгол наадам дэнж хотойтол сайхан эхэллээ. Одоо хурдан морьдоо очиж сонирхож үзнэ. Монгол улсын ерөнхийлөгчийн зоогонд оролцоно. Түмэн олон маань сайхан наадаарай.
А.Баярмаа
Х.Даваа
М.Мөнхзул
Эх сурвалж: dorgio.mn