Шүүгчээс татгалзах хүсэлт тавина гэв

Хуучирсан мэдээ: 2014.07.16-нд нийтлэгдсэн

Шүүгчээс татгалзах хүсэлт тавина гэв

Хар тамхи хэрэглэж, хадгалсан, борлуулсан гэх хэрэгт шүүгдэгчээр татагдсан Г.Сарангэрэл нарын таван хүнийг шүүх хурал өнөөдөр 13.00 цагт Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд болно. Шүүгдэгчдийн хоёр нь насанд хүрээгүй учраас шүүх хурлыг хаалттай үргэлжүүлэх юм.

“Өмнөх шүүх хурал долдугаар сарын 07-нд болж, шүүгдэгчдийн өмгөөлөгч нар шүүгчдээс татгалзсаны улмаас шүүх хурлыг хойшлуулж, шүүгдэгчдийг цагдан хорьсон. Өнөөдрийн хуралдаанд өмгөөлөгч нар мөн шүүгч Б.Мөнх-Эрдэнээс татгалзах хүсэлт тавина. Манай үйлчлүүлэгч Г.Сарангэрэл бусдад зодуулсны улмаас бие нь хүнд, сэтгэл санааны хувьд эмзэг байгаа” гэж өмгөөлөгч Ц.Баасандорж утсаар мэдээллээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж