”Apple sport” нийтийн гүйлт боллоо

Хуучирсан мэдээ: 2011.05.16-нд нийтлэгдсэн

”Apple sport” нийтийн гүйлт боллоо

Монголын Оюутны спортын холбоо, Бодь группээс хамтран зохион байгуулсан “APPLE SPORT” Оюутны спортын “Универсиад” 10-р их наадмын нийтийн гүйлтийн тэмцээн 2011 оны 5-р сарын 14-ний бямба гарагт амжилттай болж өнгөрлөө. Эрүүл биед саруул ухаан уриатай тус гүйлтийн тэмцээн нь өмнөх жилүүдийг бодвол илүү өргөн хүрээтэй болж нийт 16 сургуулийн 3000 гаруй залуус 5 км зайд гүйсэн бөгөөд залуус өөрсдийн APPLE брэндийн I POD-оороо гангарсан, хөгжмөө сонсонгоо гүйж байгаа харагдсан. Түрүүлсэн тамирчид алт, мөнгө, хүрэл өнгийн I POD SHUFFLE гардан авчээ. Мөн эхний 50 байр болон тусгай шагналууд эзэндээ очсон юм. Тэмцээний хаалтын ажиллагаа урлагийн тоглолтоор үргэлжилж дуучин Эгшиглэн, Vanquish, Oppozit, Татар хамтлагууд ая дуугаа өргөлөө. Нэмж хэлэхэд Бодь групп нь дэлхийн №1 брэнд APPLE брэндийн албан ёсны борлуулагчийн эрхийг аваад байгаа бөгөөд 4 замын Голомт хотхон болон Central Tower-т байрлаж байгаа APPLE дэлгүүрүүдээ тун удахгүй албан ёсоор нээх юм байна.

Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж