Японы мэргэжлийн сүмогийн долдугаар сарын Нагоя башёгийн дөрөв дэх өдөр буюу өнөөдөр Хакүхо М.Даваажаргал Икиойтой, Харүмафи Ёшиказэтэй, Какүрюү М.Ананд нэг ч даваа аваагүй яваа Шёохозантай тус тус барилдана. Мөн хоёр даваа, нэг унаатай яваа Озэки Кисэносато Икиойтой оноолт таарсан байна. Икиойгийн хувьд тэмцээн эхлээд нэг ч даваа аваагүй явна.
Тэмцээнийг гурван өдрийн дараах байдлаар Хакүхо М.Даваажаргал, ёкозүна Харүмафи Д.Бямбадорж, Какүрюү М.Ананд нарын бөхчүүд гурван даваатай тэргүүлж байна. Мөн озэки Котошёогикү, Тэрүнофүжи Ган-Эрдэнэ, Миёогирюү, Такаясү, Чиёомарү нарын бөхчүүд гурван даваатай аваргуудтай хамт тэмцээнийг тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байна. Озэки Кисэносато хоёр дахь өдөр комосүби Аминишикид унаснаар хоёр даваа, нэг унаатай башёг үргэлжлүүлж байна.
Ч.БОЛ