Нийслэлийн АН-ын дарга С.Эрдэнийг огцруулж магадгүй боллоо

Хуучирсан мэдээ: 2010.04.15-нд нийтлэгдсэн

Нийслэлийн АН-ын дарга С.Эрдэнийг огцруулж магадгүй боллоо

Ардчилсан намын үндэсний зөвлөлдөх хороо маргааш өглөө 10 цагаас хуралдахаар боллоо. Тус хуралдаанд ҮЗХ-ны гишүүд одоо байгаа бүрэлдэхүүнээрээ ирж хуралдна гэсэн мэдээлэл байна. АН-ын ҮЗХ-ны суудалд залуу гишүүдээр шинэчлэл хийх зорилгоор жил бүр нийт суудлын гуравны хоёрыг нь шинэчлэн сонгууль /ротаци/ хийдэг уламжлалтай. Өнгөрсөн сонгуулиар нийт 76 суудлын 52-ыг шинэчилж сонгосон билээ.
Сүүлийн үед АН-ын үйл ажиллагаа тогтворгүй байгаа. Урьдчилсан мэдээгээр сүүлийн, үед  Хан Уул дүүрэг, Баянзүрх дүүрэг, Чингэлтэй дүүрэг, Дархан Уул-аймгуудад Үндэсний зөвлөлдөх хорооны сонгууль маргаантай болсон байгаа. Мөн нийслэлийн Баянзүрх дүүргийн АН өнөөг хүртэл албан ёсоор даргаа томилж чадаагүй гэх мэт олон асуудлыг хэлэлцэх сурагтай байна. Одоогийн байдлаар нийслэлийн АН хуралдаж байна. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар уг хуралдаанаар нийслэлийн АН-ын дарга С.Эрдэнийг солих талаар ярилцаж байгаа бололтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж