Монголын Соёл, яруу найргийн академи, Орчин үеийн уран зургийн галлерейгаас хамтран "Тэнгэр, нар, түншлэл" нэртэй уран бичлэгийн үзэсгэлэнг ирэх наймдугаар сард "Blue Moon" галлейрд зохион байгуулах гэж байна. Монгол улс, Япон улсын хооронд соёлын харилцаа эхэлсний 40 жилийн ойд зориулж, энэхүү үзэсгэлэнг Улаанбаатар хотноо зохион байгуулах юм.
Япон улсын нийгэм, улс төрийн зүтгэлтнүүд тус үзэсгэлэнд идэвхитэй оролцохоор бэлтгэж эхэлсэн бөгөөд Ерөнхий сайд тэргүүтэй Засгийн газрын гишүүд, парламентын гишүүд 30 орчим хүн каллиграфи бичиж байгаа тухай мэдэгдэж байна. Үүний дотор Ерөнхий сайд Шинзо Абэ, Гадаад Хэргийн сайд Ф.Кешида нар оролцоно гэж зохион байгуулах хорооноос мэдээллээ.
Үзэсгэлэнг Японы талд зохицуулах ажлыг эрх баригч Либерал ардчилсан нам дах бүлгийн ахлагч Н.Хаяаши Мото ахалж буй бөгөөд одоогийн байдлаар Ерөнхий сайд асан Ю.Хатуяама, Парламентын зөвлөлүүдийн танхимын дарга Эда Хаски зэрэг хүмүүс бүтээлээ ирүүлээд байна. Тус үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Японы парламентын бүлгэмийн гишүүд Монгол улсад айлчлах төлөвлөгөөтэй байгаа юм байна.
Монголын талаас Монголын төр нийгэм соёлын зарим зүтгэлтэнүүд, уран бичлэгийн мастеруудын бүтээл дэлгэгдэх бөгөөд Монгол-Япон парламентын бүлгэмийн гишүүд идэвхитэй оролцохоор бэлтгэж байна.
Ирэх наймдугаар сарын 20-нд "Blue Moon" галлейрд дэлгэгдэх уг үзэсгэлэнг энэ оны сүүлээр Япон улсад гаргахаар төлөвлөж буй ажээ.
Ч.БОЛ