Керри: Афганистаны саналыг дахин тоолно

Хуучирсан мэдээ: 2014.07.14-нд нийтлэгдсэн

Керри: Афганистаны саналыг дахин тоолно

Жон Керри (баруун гар талаас) ерөнхийлөгчид нэр дэвшигч Абдулла Абдулла. Фото: AP Photo/Jim Bourg, Pool


Афганистаны ерөнхийлөгчийн сонгуулийг будилаантай болсон гэж үзээд, дахин шалгахаар болж байна. Энэ тухай Афганистанд гэнэтийн айлчлалаар ирсэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри бямба гаригт хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн юм.


“НҮБ-ын ажиглалт дор саналын хуудсуудыг дахин тоолно. Энэ ажлыг Кабулд 24 цагийн хугацаанд явуулж дуусгана” хэмээн Америкийн дипломатч хэлжээ. Ерөнхийлөгчид нэр дэвшигч Абдулла Абдулла болон  Ашраф Гани Ахмадзай, одоогийн ерөнхийлөгч Хамид Карзай нар  хэлэлцээрийн явцад саналын хуудсыг дахин тоолохыг зөвшөөрсөн байна. Нэгэнт байдал ийм болсон тул Афганы ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол наймдугаар сарын 2-ноос хойшлогдож буйг тэр бас хэллээ.


Тус улсын бие даасан Сонгуулийн комиссийн урьдчилсан мэдээгээр  ерөнхийлөгчийн сонгуульд Ашраф Гани Ахмадзай 56,44% саналаар ялж, өрсөлдөгч Абдулла Абдулла 43,56% хувийн саналаар удаалсан юм.


Бэлтгэсэн Ш.МЯГМАР
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж