Нидерландын шигшээ багийн довтлогч Робин Ван Перси гуравдугаар байрын төлөөх тоглолтод Бразилын шигшээг 3:0-ээр хожсоныхоо дараа "Улбар шар генерал" хэмээн хөлбөмбөг сонирхогчдын нэрлэсэн үнэнч хөгжөөн дэмжигчид багийн ахлагчийн туузаа бэлэглэжээ. 1994 оны Дэлхийн аваргаас хойш “Улбар шар генерал” шигшээ багийнхаа бүх тоглолтыг үзсээр байгаа үнэнч хөгжөөн дэмжигч аж.
Нидерландын багийн ахлагч Ван Перси энэ удаагийн ДАШТ-д дөрвөн гоол оруулснаар багийнхаа шилдэг довтлогч болж чадлаа. Нидерландын Вант Улсад Испанийн хаалганд мөргөж гоол оруулж буй Ван Персигийн дүрс бүхий зоос худалдаанд гаргахаар болсон байгаа. Ердөө 8000 ширхэг үйлдвэрлэгдсэн энэхүү зоос нь зоос цуглуулагчдын хорхойг ихэд хүргээд байгаа билээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР