Улаанбаатарт 24-26 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2014.07.14-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 24-26 хэм дулаан байна

Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 21-26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.
 


УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 24-26 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи  баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 6-11 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Орхон-Сэлэнгийн сав газраар 26-31 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.  Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.                                           

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 11-16 градус, бусад нутгаар 14-19 градус, өдөртөө бүх нутгаар 27-32 градус дулаан байна.


 2014 оны 7 дугаар сарын15-наас 2014 оны 7 дугаар сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан  төлөв:

Долдугаар 15-нд баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 16,17-нд баруун зүгийн нутаг болон төвийн нутгийн хойд хэсгээр, 18-нд төв болон говийн нутгийн зарим газраар  бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 15-нд зарим газраар, 16-17-нд ихэнх нутгаар, 18-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор болон  Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.  Хугацааны сүүлчээр нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж