Ардын урлагийн их наадмын бүсийн шалгаруулалт Багануур дүүрэгт энэ сарын 09-нд болжээ. Шалгаруулалтад Багахангай дүүргийн Засаг даргын “Ардын урлагийн их наадмын бүсийн шалгаруулалтад оролцуулах тухай” 2011 оны 76 дугаар захирамжийн дагуу дүүргийн 26 иргэн долоон төрлөөр оролцож, дөрвөн иргэн гар урлалийн бүтээлээр, зургаан иргэн язгуур урлагийн төрлөөр амжилт үзүүлэн, Улсын шалгаруулалтад оролцох “Батламж”-аар шагнагдсан байна. Тус наадмын улсын шалгаруулалт энэ оны 06 дугаар сард Улаанбаатар хотноо болох юм.