&#34Газпром&#34 Украин хий авч байгааг бүртгэв

Хуучирсан мэдээ: 2014.07.13-нд нийтлэгдсэн

&#34Газпром&#34 Украин хий авч байгааг бүртгэв

Өнгөрсөн пүрэв гаригаас эхлэн Оросын байгалийн хий Украины нутагт авагдаж байгааг "Газпром" бүртгэжээ.

Фото: Reuters

 

Урьдчилсан төлбөрийн арга хэмжээг Украинд тогтоосноос хойш  зургадугаар сарын 19-нд 3,8 сая шоо метр, 20-нд 4,5 сая шоо метр, 21-нд нэг сая шоо метр Оросын хийг Украин “хулгайлсан” гэж  Түлш, эрчим хүчний цогцолборын диспетчерийн алба бүртгэсэн байна.

Зургадугаар сарын 16-нд Орос Украинд урьдчилсан төлбөрийн дэглэм тогтоосон. Оросуудын Стокгольмын шүүхэд хандсаны дагуу Украины байгалийн хийн төлбөрийн өр нь $4,458 тэрбум ам.доллар болсон байна. Украин хийнээс авч байгааг “Газпром” тайлбарлаагүй байгаа ч Оросын компани Европын холбоонд хандан хий тасалдаж магадгүйг сануулжээ.

"Газпром экспорт" төлбөрийн шинэ хэлбэрт шилжсэний дараа Европт нийлүүлэгдэж байгаа хийн илүүдэл хэмжээнд нь нөхвөрийн Украинд төлж байх гэрээгээ цуцлах хүслээ гаргасан юм. 2010 оны гэрээгээр Европын хэрэглээний шаардлага өссөн нөхцөлд Украин өөрийн нөөцөөс тэр хэмжээг Европт гарган нөхвөрийг нь Оросоос авч байхаар тусгагдсан байна. Оросоор хий нь Украинаар дамжин Европт 36 цагийн дотор хүрдэг. Украинтай хийгдсэн гэрээ хүчингүй болсон нөхцөлд Украины тал өдрийн зөрөөг нөхөн олгох хуулийн эрхгүй болох учир бид үүнийг хийхгүй гэдгээ “Нафтагаз” мэдэгдсэн байжээ.  Харин оросууд уг гэрээ цуцлагдлаа гэхэд Европт нийлүүлэхэд саад гарахгүй гэсэн юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж