ОХУ 40 мянган тонн түлш нийлүүлэхээр боллоо

Хуучирсан мэдээ: 2011.05.16-нд нийтлэгдсэн

ОХУ 40 мянган тонн түлш нийлүүлэхээр боллоо

Монголд үүсээд буй шатахууны хомсдлын асуудлыг шийдвэрлэхээр Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Б.Ариунсангаар ахлуулсан Ажлын хэсгийнхэн ОХУ-д ажиллаад иржээ. Айлчлалын явцад ярилцаж тохирсны үр дүнд ОХУ-ын “Роснефть” компани 30 гаруй мянган тонн дизель түлшийг ойрын хугацаанд Монголд нийлүүлэхээр болжээ. Мөн “ТНК” компани 13 мянган тонн түлш нийлүүлэх боломжтой хэмээн мэдэгдсэн байна. Ингээд нийт 40 гаруй мянган тонн түлшийг энэ сард багтаан авахаар болж. Дээрх хэмжээний түлш монголчуудын газар тариалан, барилга бүтээн байгуулалтын ажилд хүрэлцэнэ хэмээн албаны хүмүүс үзэж байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж