Жокович дахин илүүрхэв

Хуучирсан мэдээ: 2011.05.16-нд нийтлэгдсэн

Жокович дахин илүүрхэв

Сербийн шилдэг теннисчин Новак Жокович өчигдөр Ромын мастеруудын тэмцээний финалд дэлхийн тэргүүн теннисчин Рафаэль Надалийг буулган авснаар 2011 он гарсаар 37 дахь дараалсан хожлоо авлаа. Тэрбээр ийнхүү сүүлийн дөрвөн тэмцээнд дараалан Испани теннисчинг буулган авч байгаа юм. АТР-гийн World Tour Masters 1000 ангилалд багтах Ромын мастеруудын тэмцээний чансаанд хоёрдугаарт эрэмбэлэгдсэн Жокович, Надаль нар аваргын төлөө хоёр цаг гаруй тулалдсаны эцэст Серби теннисчин 6-4; 6-4 харьцаагаар ялалт байгуулжээ.

Надалийн хамгийн гаргуун тоглодог, дээр нь хамгийн дуртай шороон коурт дээр нь удаа дараалан хожсон Жоковичийн дараагийн зорилго нь “Ролан Гаррос”. “Их дуулга”-ын цуврал дөрвөн тэмцээний нэг болох 110 дахь удаагийн Францын нээлттэй тэмцээн маргааш эхэлнэ.

Ромын мастеруудын тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд ОХУ-ын теннисчин Мария Шарапова 6-2; 6-4 харьцаатай Австралийн Саманта Стосурыг ялснаар аваргалжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж