“Microsoft”-ын программыг орчуулна

Хуучирсан мэдээ: 2010.04.15-нд нийтлэгдсэн

“Microsoft”-ын программыг орчуулна

Мэдээлэл, шуудан , харилцаа холбооны зохицуулах газар, “MSC electronics” болон “Софт лайн” компани дэлхийд алдартай “Microsoft” компанитай хамтран ажиллах санамж бичигт өнгөрсөн жил гарын үсэг зурсан. Ийнхүү хамтран ажилласнаар windows-7, microsoft office 2010 программыг орчуулахаар болсон билээ. Хэд хэдэн үе шаттай явуулах орчуулгын ажил одоо эхлээд байгаа бөгөөд үүнд юуг анхаарах талаар тус салбарынхны санал бодлыг сонссон хэлэлцүүлэг өнөөдөр АНУ-ын Олон улсын хөгжлийн хөтөлбөрийн байранд 09.00 цагт эхэлж, дөнгөж сая өндөрлөлөө. Уг хэлэлцүүлэгт энэ чиглэлийн компаниуд болон мэргэжлийн байгууллага, их дээд сургуулийн багш, судлаачид оролцож, санал бодлоо солилцлоо. Тухайлбал, МУИС-ийн Мэдээлэл, технологийн сургууль, Компьютер технологи, менежментийн сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн багш, судлаачид оролцож, программыг орчуулахад юун дээр анхаарах, ямар үг хэллэг хэрэглэх талаар саналаа хэллээ.

А.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж