Монгол Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болж магадгүй

Хуучирсан мэдээ: 2014.07.12-нд нийтлэгдсэн

Монгол Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болж магадгүй

 

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын  ажиглагчийн статустай болсон Монгол Улс тус байгууллагын дараагийн гишүүн болж магадгүй байна.

 

ШХАУ-ын 13 жилийн ойн хүлээн авалт дээр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И үг хэлэхдээ энэ тухай мэдэгджээ.

 

"ШХАБ-ын хөгжилд бидний өмнө өргөн ирээдүй нээгдэж байна. Одоо уг байгууллагад таван ажиглагч, хэлэлцээрийн гурван түнш байна. Арван жилийн өмнө ажиглагчийн анхны статусыг Монгол авсан юм. Үүнтэй холбоотойгоор Монголын Ерөнхий сайдын илгээлтийн бид авлаа.

 

Хэдийгээр уг илгээлттэй бүрэн танилцаж чадаагүй ч  түүнийг сайн мэдээ гэж үзэж байна. Арван жил өнгөрлөө. Монголыг энэ байгууллагын бүрэн эрхт гишүүнээр хүлээн авах асуудлыг бэлтгэх цаг болжээ” хэмээн Хятадын сайд хэлсэн байна.

 

Өдгөө тус байгууллагын гишүүд нь Казахстан, Киргиз, Хятад, Орос, Тажикистан, Узбекистан юм. Афганистан, Монгол, Энэтхэг, Иран, Пакистан нь ажиглагчийн статустай ба Белорусь, Турк, Шри-Ланкань хэлэлцээрийн түншүүд болдог

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж