Т.Ариунаа ”Кино код”-д зочлов

Хуучирсан мэдээ: 2011.05.16-нд нийтлэгдсэн

Т.Ариунаа ”Кино код”-д зочлов

Дуучин Т.Ариунааг дуучид дундаа жүжиглэлт сайтай гэж урлагийнхан үнэлдэг. Тэрбээр клип бүртээ хэн нэгний дүрд тоглодог гэхэд буруудахгүй. Дуучин бүсгүй саяхан “Кино код” нэвтрүүлгийн зочноор оролцож, олон сонирхолтой яриа өрнүүлнэ билээ. Хэрэв Т.Ариунаад кинонд тоглооч гэсэн үзэгчдийн санал ирвэл хүлээж авах уу? гэсэн хөтлөгчийн асуултад дуучин бүсгүй “Болохгүй зүйл байхгүй ш дээ. Зохиол нь таалагдаад, үзэгчид намайг сонгосон бол би тоглоно” хэмээн шуудхан хариулсан. Мөн тэрбээр “Надад маш олон кинонд тоглох, бүр драмын жүжигт тоглох санал ирдэг. Би цаг нь арай болоогүй байна гэж л хариулдаг” хэмээн нэмж хэлэв. Тэгэхээр магадгүй цаг нь болохоор дуучин бүсгүй кинонд тоглож, бүр драмын жүжигт ч тоглож магадгүй нь байна шүү.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж